Төв банк арилжаанд оролцсонгүй
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Түүнчлэн 1 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 19.5 сая ам.долларын дүнтэй төгрөгийн болон ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
Монголбанк валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор гадаад валютын дуудлага худалдааг зохион явуулдаг байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ