“Хорол-Эрдэнэ”ХК-ийн үнэт цаасыг биржийн бүртгэлээс хасав

img

“Хорол-Эрдэнэ” ХК-ийн гаргасан нийт 86,850 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасчээ. Дээрх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны 546 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 58, 59.1-р заалт болон “Хорол-Эрдэнэ” ХК-ийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тайланг тус тус үндэслэн гаргажээ.

Ийнхүү тус компанийн үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 23 тоот тушаалаар хассан байна.

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ