Америкийг ер бусын хүйтэн нөмрөв
Хоёр оны зааг дамжаад АНУ-ын нутгаар их хэмжээний цас орж хүйтэрснээс 16 хүн амиа алдаж, Нью-Йорк, Коннектикут, Массачусетс болон Миннесота мужид нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, сургуулиудыг хаагаад байгаа. Одоо энэ бүс нутагт хүйтний эрч 35 градусаас даваад буй ч агаарын илүү хүйтэн урсгал зүүн эргийн бүс нутгийг чиглэн ирж байгаа гэж цаг уурын албаныхан мэдээлж байна. АНУ-ын хахир хүйтэн өвөл фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя.
6
Фото: (Harry Scull Jr./The Buffalo News/Associated Press)
АНУ-ын баруун дунд хэсгийн нутгийн иргэд сүүлийн 20 жилд болоогүй хахир хатуу өвлийн цаг агаартай нүүр туллаа. АНУ цаг уурын агентлагаас мэдээлснээр, Арктикаас хүйтэн агаарын урсгал тус улсын баруун дунд хэсгийг дайран өнгөрөхтэй холбоотойгоор шөнөдөө агаарын температур зарим газар -50 хэм хүрч, цочир хүйтэрсэн гэв.
7
Фото: (Luke Sharrett/Getty Images)
Мөсөн талстууд.
7
Фото: (Jeff Roberson)/Associated Press)
Эрс хүйтэн цаг агаарын үзэгдэл АНУ-ын Хойд Дакота, Винсконсин, Айова, Миннесота муж улсуудад ажиглагджээ. Үүнтэй холбоотойгоор Миннесота муж улсын амбан захирагч Марк Дейтон хүйтэн уур амьсгал зөөлөртөл бага, дунд сургуулиудыг хаах шийдвэр гаргав.
7
Фото: #
Даарч буй иргэд.
7
Фото: (Zoran Milich/Reuters)
Чикаго хотод агаарын температур -24 хэмд хүрч буурах төлөв ажиглагдаж байгаа гэнэ. Чикаго хотод үүнээс өмнө 1994 онд ийм хүйтэн болж байжээ. Зам хальтиргаатай байгаагаас болж иргэд хальтирч, гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.
8
Фото: (Jim Young/Reutrs)
АНУ, Канадад өнгөрсөн хэд хоногт цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурснаас онгоцны 4200 гаруй нислэг цуцлагдаж, их хэмжээний хунгар үүсч, авто замын хальтиргаа, гулгаа үүсч, осол аваар нэмэгдээд байна.
8
Фото: (J.B. Forbes/St. Louis Post-Dispatch via Associated Press)
“Геркулес” хэмээн нэрлэгдсэн хүчтэй цасан шуурганы улмаас Нью-Йорк, Нью-Жерси мужуудад онц байдал тогтоох арга хэмжээ авсан байна. Энэхүү цасан шуурга АНУ-ын зүүн хойд хэсгийн Массачусеттс мужийн зарим хотод зарим газар 61 см хүртэл хунгар үүсгэжээ.
8
Фото: (Chris Zuppa/The Tampa Bay Times via Associated Press)
Амьтан хамгаалах сангийн ажилчид хөлдсөн голын дороос далайн гахайнуудыг аварч байна.
8
Фото: (Jeff Schrier/The Saginaw News via Associated Press)
АНУ-ын хэд хэдэн суурин газарт цаг агаар цельсийн хасах 34-37 хэмд хүрээд байгаа юм байна. Иллинойс, Миннесота, Хойд Дакота, Висконсин, Мичиган мужид дулаан орон сууцгүй хүмүүст тусгайлан зассан хорогдох байр бэлджээ.
6
Фото: (Scott Olson/Getty Images)
Чикаго хотод хамгийн их хүйтэн мэдрэгдэж байгаа юм. Тус хотод өглөөдөө -16 бол, өдөртөө-20, шөнөдөө 30-35 хэмийн хүйтэн болж байна.
7
Фото: (Michael Wirtz/The Philadelphia Inquirer via Associated Press)
Үндэсний цаг уурын албанаас мэдээлж байгаагаар АНУ-д бүртгэгдсэн хамгийн хүйтэн агаар Миннесота мужийн Эмберрэсс хотод -37,7 хэмд хүрчээ. Мичиган, Висконсин мужийн хойд хэсэгт термометрийн заалт -30 хэмд хүрчээ.
8
Фото: (Stephanie Klein-Davis/The Roanoke Times via Associated Press)
Замын хашлага дээр унасан намрын навч хэдийнэ хөлджээ.
8
Фото: (Mark Wilson/Getty Images)
Эрх баригчид сургууль, цэцэрлэгүүдийг хаах шийдвэр гаргасан байна.
8
Фото: (Luke Sharrett/Getty Images)
Хүйтний эрч чанга байгаагийн улмаас зарим муж дахь цэцэрлэг сургуулийг хаах шийдвэрт хүрч, бага насны хүүхдүүдийг гэрээс гаргахгүй байхыг анхааруулжээ.
8
Фото: (Scott Olson/Getty Images)
Иллинойсын томоохон хот болох Чикагод цаг агаар хүйтрээд зогсохгүй хүчтэй салхи шуурч байна.
8
Фото: (Scott Olson/Getty Images)
Чикаго хотод сүүлийн гурван өдрийн турш тэгээс доош температуртай байгаа юм. Хүйтэнд дарлуулсан Чикаго хот.
8
Фото: (Carlos Ortiz/Democrat & Chronicle via Associated Press)
АНУ, Канадад өнгөрсөн хэд хоногт цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуургатай байгаагаас онгоцны 4200 гаруй нислэг цуцлагдаж, их хэмжээний хунгар үүсч, авто замын халтиргаа, гулгаа үүсч, осол аваар нэмэгджээ.
8
Фото: (Nam Y. Huh/Associated Press)
Нью-Йорк, Нью-Жерси мужид онц байдал тогтоов.
8
Фото: (Madelyn P. Hastings/The Muskegon Chronicle/Associated Press)
Арктикаас гаралтай “Геркулес” цасан шуурга 20-30 м/с хүрч шуурсан талаар Америкийн цаг уурын агентлагаас мэдээлжээ.
8
Фото: (Brian Peterson/The Star Tribune via Associated Press)
Канадын Монтреалаас 400 км зайтай орших Парент хотод агаарын температур -44, Манитобад -50 хэм хүрч хүйтэрч дээд амжилт тогтоожээ.
8
Фото: (Jeff Roberson/Associated Press)
АНУ, Канадын ихэнх газар нутаг 60 см-ээс дээш цасанд хучигдсан байна. Үүнээс болж 3700 нислэг цуцлагдаж, ослын буулт хийжээ. Эрс хүйтэрсэн бүс нутгийн сургууль, цэцэрлэгүүд хаалгаа барихад хүрч, эрх баригчид нь иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав.
8
Фото: (Harry Scull Jr./The Buffalo News via Associated Press)
Нью-Фаунлэнд, Канадад 5000 гаруй өрх эрчим хүч, хий нийлүүлэлтээс тусгаарлагдаж, гэртээ гал түлэхээс аргагүйд хүрчээ.
8
Фото: (Jim Young/Reuters)
Нью-Йоркийн амбан захирагч Эндрью Гуомо тушаал гаргаж, онцгой үйл ажиллагаагүй байгууллагуудыг түр хугацаанд ажиллахгүй байхыг санал болгожээ. Мөн онц байдал зарлаж, шаардлагатай тохиолдолд иргэдэд тусламж үзүүлэхэд бэлэн байхыг холбогдох албаныханд хэлжээ.
8
Фото: (Eric Miller/Reuters)
Сүүлийн 100 жилд тохиогоогүй энэ их хүйтрэлийг эрдэмтэд мөстлөгийн эхэн үе гэж үзэж байгаа юм.
8
Фото: (Eric Miller/Reuters)
Эрдэмтэд сүүлийн зуун жилд өвөл дулаан болдог гэж үздэг хойд тивд ийнхүү хүйтэрсэнийг дэлхийн дулаарлын нөлөөгөөр цаг уурын өөрчлөлт явагдаж байгаа гэж дүгнэжээ. Нүүрсхүчлийн хийн нөлөөгөөр Антарктид тивд мөс хайлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж, дулаан оронд цас орох жишээтэй байгалийн гаж үзэгдэл илэрч байгааг эрдэмтэд ийнхүү тайлбарлажээ.
8
Фото: (Glen Stubbe/The Star Tribune via Associated Press)
Чикагод -60 градус хүрч, хүйтний эрч чангарсаны улмаас Канадын өмнөд хэсгээр хүйтрэхэд нөлөөллөсөн гэв.
8
Фото: (Spencer Platt/Getty Images)
Орон гэргүй хүн даарахгүйн тулд метроны сараалж дээр суун дулаацаж байна.
8
Фото: (Laurie Skrivan/St. Louis Post-Dispatch via Associated Press)
Энэ хүйтэн хэр удаан үргэлжлэх бол.
8
Фото: (Devon Ravine/Northwest Florida Daily via Associated Press)
АНУ-ын төвийн нутагт ер бусын хүйтэн өвөл зочилно ирлээ.
8
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ