Ихэнх нутгаар хүйтэн байна

img

 

Өнөөдөр говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг,зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна.Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 14-16 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ