Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд хуралдаж, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, хэлэлцэнэ. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болж, "Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "В" танхимд хуралдахаар товлогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ