Нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газрууд гурван өдөр амарна
Сар шинийн баярын өдрүүдэд ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 1 дүгээр сарын 30–нд 10.00 -22.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-нд амраад, 2 дугаар сарын 03–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02-нд амраад, 2 дугаар сарын 03 –наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана. Харин үсчин, гоо сайхны газрууд 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-нд амарна. Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд 1 дүгээр сарын 30-нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
Хими цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд 1 дүгээр сарын 30-нд 09.00 -21.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02-нд амраад, 2 дугаар сарын 03-наас эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ