Чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхлэхээр товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоол, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 02 дугаар дүгнэлт, Газрын тосны тухай, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Нууц Протоколыг ил болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл, “УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын улсын тогтоолын төсөл, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ