Хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтлоо

img

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-27-нд тус тус зохион байгуулахаар тогтлоо. Эдгээр уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасан байна.

Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй ажээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
улсын баяр наадмаас бусад уралдаанаа наад уяачдын холбооны төрийн бус байгууллага нь хариуцдаг баймаар юм биш үү. үүнд засгийн газар нь тогтоол гаргаад төсвийн хэдэн төгрөгөө үрсэн дарга нар нь том том гэр барьж, ууц, идээ болж эзэн ноёд шиг авирлаад байгааг дэмжээд байх хэрэггүй баймаар.
2014-01-30
зочин:
наад мэдээ чинь өөр болоод дүнжингаравын уралдаан болох талаар нэмсэн байна лээ цаад засгийн газар чинь
2014-01-29