Хятадад шувууны худалдааг хориглов

img

Хятадын зүүн нутгуудад шувууны томуугийн “H7N9” вирусын халдвараар өвчлөгсдийн тоо нэмэгдэж буйн улмаас тэжээвэр шувууны худалдааг хориглох шийдвэрийг гаргажээ. Хятадын Халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албанаас мэдээлснээр, энэ он гарсаар 96 хүн “H7N9” вирусын халдвараар өвчилсний 19 нь амиа алджээ. Долоо хоногийн өмнө гэхэд Хятадад 50 гаруй хүн шувууны томуугаар өвдсөн тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалт эрчимжиж буйг илтгэж байгаа аж. Мөн Хятадын цагаан сарын баяртай холбоотойгоор уг өвчний тархалт улам нэмэгдэж болзошгүй байгаа тул албаныхны зүгээс тэжээвэр шувууны захуудыг хаах арга хэмжээ авч эхэлсэн байна.

1

Үүний зэрэгцээ Хятадын зүүн хэсгээс авчирсан тэжээвэр шувуунаас “H7N9” вирусын өсвөрийн халдвар илэрсэн тул Хонгконгт 20 мянган тэжээвэр шувууг устгалд оруулжээ. Шанхайд ирэх баасан гарагаас эхлэн тэжээвэр шувууны худалдааг гурван сарын хугацаагаар хориглохоор болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ