Баян-Өлгий аймагт H1N1 вирус илэрчээ
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 30 гаруй насны хоёр иргэн мөн хоёр нялх хүүхдэд гахай, шувууны томуугийн H1N1 вирус илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, тэдний шинжилгээний хариу томуугийн А хүрээний H1N1 вирус болох нь тогтоогдсон байна.
Томуу нь хүний болон гахай, шувууны ханиадны үүсгэгчийн эрлийзсэн хэлбэр бөгөөд H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ