Д.Мөнх-Эрдэнэ, Б.Мишээлт нар мөнгөн медалийн төлөө тоглоно
Энэ сарын 25-нд Тайландын Бангкок хотноо сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тэгвэл тус тэмцээнд 49 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Киргызстаны тамирчин Тилек Босумбаевыг 2:1,52 кг-ын жинд Непалийн боксчин Сушан Манандарыг 3:0, 56 кг-ын жинд Б.Мишээлт Тайванийн тамирчин Чуан Вэй Лиг 2:1-ийн харьцаатай тус тус хожиж, хүрэл медалийн болзол хангасан байна.
Манай боскчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөх аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ