Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

img

 

УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллоор санал хураалт явууллаа.Санал хураалтын явцад төслийн 29.2 дахь заалт буюу “Газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн зардлыг гэрээлэгч хариуцан өөрийн хөрөнгөнөөс гаргах бөгөөд уг зардлыг орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана” гэсэн заалтыг агуулгын хувьд давхардсан хэмээн үзэж хасахаар болов. Мөн тус Байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдаж дээрх хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ