МАНАНГ дахин мөрөөдөж, шинэ засгийн газрыг зурсан гэв үү?

img

Он гарснаас хойш улс төр нам жим байна. Сар шинэ хаяанд ирсэн тул цагаан сарын бэлтгэл гээд  иргэд юун улс төртэй манатай байгаа биз.

АН-ын генсекийн амнаас “унасан” том, жижиг намын тухай хэрүүлийг эс тоовол ерөнхийдөө  засаг, төрийн ажил нэгэн хэвийн. Уг нь бол том, жижиг нам гэж байхгүй, нам л бол нам хэмээн уурлаад байгаа нь “жижгүүдийн” зөв.

1

Парламентад суудалтай, суудалгүй нам гэж ярьж, бичих ёстой юм билээ. Хар яриагаар бол том, жижиг юм. Яагаад ийм оршил хийв гэхээр Засаг барьж байгаа  болон сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй өнөөх хоёр том намын хэсэг нөхөд 2008 онд байгуулж, гурван жил “наслуулсан” МАНАН-гийн засгаа дахин мөрөөдөж Ерөнхий  сайд нь Х.Баттулга байх тухай зургийг ч гаргаад  амжсан гэнэ.

1

Улс төрийг “хачир”-тай байлгах зорилготой яриа хаа нэгтэйгээс гарч, хаа нэгтэй байнга сонсогдоод байгаа аж.Энэ бол Н.Алтанхуягийн байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрын хойдохыг  уншиж, шинээр МАНАН-гийн Засаг байгуулах тухай сэдэв юм. Улс төрийн тогтворгүйжилт үүсгэж, бужигнуулагчид хүслээ гүйцээвэл шинэчлэгдэх Засгийн газрын Ерөнхий  сайд  нь Х.Баттулга, Шадар  сайд нь Т.Бадам­жунай, Гадаад харилцааны сайд нь Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга нь Б.Батзаяа гэх мэтээр 18 сайдынхаа нэрийг ч зоочихсон байна. Засгийн газраар “туг тахиж” өөрсдөө эрх мэдэлд хүрэхийг санаархсан хүмүүс сүүлийн үед  идэвхжиж, энд тэнд хүчтэй лобби хийж байгаа гэсэн “хар” өнөөгийн Засгийн газрынханд ч байгаа ажээ.

1

Засаг ойрхон солигдох, өөрчлөгдөх хэнд ашигтай вэ.  Яг одоогоор бол эрх мэдлийг мөрөөдөж, 2008 оны долдугаар сарын 1-ний  хэргийн дараа  байгуулсан  стандарт бус хамтарсан Засгийн газрыг дахин  мөрөөдөөд  байгаа  цөөнхөд л ашигтай. Улс оронд, ард түмэнд тогтвортой байдал гэдэг юу, юунаас илүү чухал гэдгийг бид өнгөрсөн хугацаан дахь эдийн засгийн бууралтаас харж байна. Хэрэв  шинэчлэлийн Засгийн газар ямар нэг байдлаар “хөдөлвөл” Монгол орны хөгжил, энэ онд  бүтээхээр төлөвлөсөн том төслүүдэд тээг болно гэсэн үг. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ, эдийн  засгаа өсгөхөөр морь жилийн таван  зорилтыг дэвшүүлснээ Ерөнхий  сайд  танилцуулсан. Импортыг орлох үйлдвэрлэ­лийг дэмжихэд нэг их ная­дыг зарцуулахаар болж  төс­лүүдийг  шалгаруулахаар ажил­­лаж эхлээд байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилсэнтэй  холбоотойгоор Монголд хөрөнгө оруулагчид  нэмэгдэх, алтны татварыг  багасгаснаар нөөц нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байх, Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засаг тэлэх гэсэн төлөвлгөөнүүдийг ч гаргаад буй юм.

1

“Шинэчлэлийн Засгийн газар унана” гэсэн яриа  өмнө нь бас гарч л байсан. Тэр үед  Ерөнхий  сайд  Н.Алтанхуяг “ Ийм дэмий яриа  хэрэггүй  юм. Монгол Улсад хэдэн төгрөг орж  ирэх гэж байхад хүүг нь нэмэхээс цаашгүй” хэмээж  байсан. Улс төр тогтворгүй байна гэдэг Монгол Улсын нэр хүнд  унасаар  байна гэсэн үг. Ийм  нэг нэгнээ хойш чангаасан, амиа бодсон, эв түнжингүй байдлаасаа  болж  бид  хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх  хөрөнгөө гадныханд алдаж  буйг мэдэхгүй. Эдийн засгийн өсөлтөөс  гадна  аж  үйлдвэрийн парк, төмөр зам, авто замын томоохон төслүүд ийм л  ярианы дараах хор уршгаар гацаж мэдэх юм. Тогтворгүй ангилалд орсон орны эдийн  засгийн орчин улам хэцүү болж, өөрчлөгдсөн Засгийн газар ч  өмнөхөөсөө улам дордохоос цаашгүй билээ.

1

Нэгнээ татан унагаж, өөрсдөө байранд нь очих хүсэлтэй хүмүүс ийм л зураг зохиочихоод сайд, даргын суудал мөрөөдөн МАНАНГ хүсэмжилж буй гэх.  Х.Баттулга, Т.Бадамжунай  хоёр нэг бизнестэй, тэд “МАНАН-гийн үүсгэн байгуулагчид байсан, одоо ч ийм хамтралаа дахин мөрөөдөж байна гэж үзэх хүн олон байна. Өдгөө эв нэгдэл, тогтвортой байдал гэдэг зүйл манай улсад эд хөрөнгөнөөс илүү хэрэгтэй болж. Нэгнийхээ ажилд  садаа  болж, доош  чангаадаг муухай монгол зан эх орны  хөгжлийг хойш нь мөн их татаж байх юм.

1

Д.БОЛД/polit.mn/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өнөр:
ёоооо, савж унах нь. худлаа байлгүй дээ. ийм юм байвал, ийм засгийн газар гарвал алтанхуягийн засгийн газраас ч богино настай болно доо. энэ хэмжээнээс хэтэрсэн амбицтай цогзолмаа, м.энхболдоос илүү муу нэртэй жунай.. ёо ёо ёо. бат-үүлийн хүү чулуудай ч байх шиг. бусдыг нь бол мэдэх ч үгүй, таних ч үгүйм байна.
2014-01-30
zochin:
altanhuyagiin zasgiin gazar ogzorol taarna. ard tumenii amirdral tartagtaa tullaa.
2014-01-29
zsss:
peee yamar yamar balai humuus said bolno gene veee. odooniihooroo baih mini...
2014-01-29
зочин:
юун хулгайч вэ гэдэг шиг юун жунай вэ
2014-01-29
nergui:
za bur dordloo , aimshigtai awligachid,ard tumen durgui bgaan bishuu, odoonii zasgaa hugazaag ni duustal ajiluulah heregtei, ter murat, odhuu, alim yooy tataad unalaa, jenko gej neg baliar bolowsrolgui horchin bnaa ihenh ni uuriih ni taliin gar hul bologchid ni bn shde gansuh s ehleed, ter heweer uldej edr zailzgaasan baliar yumnuud
2014-01-29
зочин:
ардийн намийн явуулга нямдорж хийж бгийн
2014-01-29
зочин:
ман-үнэхээр мөрөөдсөн юмаа газрын наймаачидтай нийлж хөлд нь чирэгдээд хэрэггүй биз дээ ан. баттулга аюгүй бол магадгүй шүү
2014-01-29
irgen:
ene haanaas yamar eh uusverees avsan n todorhoigui, hudlaa ym zohiogood bicheed bgaa ym bishuu?
2014-01-29
çî÷èí:
ñàéä áîëæ òîãëîõ ãýýã¿é áîë àðàé õóäàë áàéëã¿é. 21-ð çóóíä äóíä áîëîâñðîëòîé, äàìûí íàéìàà÷èíààð åðºíõèé ñàéä òàâèâàë ÿðèõ þì àëãà. îëíûã ¿éì¿¿ëæ ìýäýý òàâüñàí áàéõàà. 90 îíîîñ õîéøèõ ñàéäóóäûí òàëààð ýðäìèéí çýðýã õàìãààëàõ àæèë áè÷ìýýð þì.
2014-01-29
hahaha:
hahaha muruudhud mungu tuluhguieee gj iim l yum boloosoi gehees odoo bvr tsetserlegiin hvvhedees doloon dor yum zyrj suudag hergvv vnheer ene maniihan yalzraad vmhiiruud vheh bolchijeee
2014-01-29
irgen :
bat-uul in nushai said gene shu. tamine whahhwhahahh ingej bichej bolohgvi bas tamamglaj bolohgvi arai iim baij bolohgvie tamine. yu gej bgan. super avilgalchid bn. gehde gol n bhgvi hen geech. enkhbold
2014-01-29
иргэд:
ман-энэ засагт хамтрахгүй
2014-01-29
зочин:
ingevel uls maani hugjij magadgui . jenkog demjij baina
2014-01-29
zochin:
zuv zuv manan heregtei bnaa
2014-01-29
пөөөөөөөөөхххххх:
эрчимын сайд хэн болох гээд байна аа борхээрийн пүүсний данжаад уу ёоёоёо оюундарь мурат цогзолмаа ёоёоёо үнэн бол ч татаалаа л даа батлан хамгаалахынх ,,,,,,
2014-01-29
зочин:
үнэн байвал яахав.
2014-01-29
zochin:
ulaan looli terguumei aimshigiin *nuud uuu
2014-01-29
1111:
одоо очиж очиж помидор бх-ын сайд кк...
2014-01-29
хэрүүл:
кккк хэрүүлийн алим шидэж байна мангарууд
2014-01-29
иргэн:
ккккк. олны үг ортой доо
2014-01-29
haraal id:
ene battulga odoo bolii. dandaa ooriih ni humuus bna sh de.
2014-01-29
zochin:
зvгээр л хvмvvсийн реакцийг харах гэж завааруулж бичиж бхад vнэмшээд л
2014-01-29
алтны наймаа:
алтны наймааны хариу барьж байна даа .
2014-01-29
setgel:
doloon door um bolgochih um bna l doo
2014-01-29
саран:
за больз үз.энэ сэтгүүлчид нээрэн хэн нэгэний захиалгаар ,мөнгө өгсөн л бол хэнийг ч юуг ч худлаа бичиж байх юм.наадханд чинь хэн ч итгэхгүй .үнэн юм бичиж байхгүй бол танайхыг уншдаг хүн ховор болно шүү.өчнөөн дажгүй сайтууд байж л байгаа шүүү
2014-01-29