Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр дарга ээж, аавдаа ирж золгоно гэсэн
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Солонгос Улсад эмчлүүлээд өнөөдөр эх орондоо ирлээ гэсэн мэдээлэл тархсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатараас тодрууллаа.
5
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай та намын гишүүний хувьд холбоо барьсан уу? Бие нь ямар байгаа бол?
-Би саяхан Канад явахдаа Солонгосоор дайраад ирсэн. Гэхдээ Н.Энхбаяр даргатай уулзаж амжаагүй, утсаар ярьсан. Н.Энхбаяр дарга Пусанд байсан. Монголын буддын шашны бүтээлүүдийг орчуулах ажлыг хийж байна. Эрүүл мэнд нь сайжирч байгаа.
-Өнөөдөр Монголд ирлээ гэсэн мэдээлэл байна. Цагаан сарыг Монголдоо угтах болов уу?
-Н.Энхбаяр дарга Цагаан сараар өндөр настай ээж, аавдаа очиж золгох тухайгаа ярьсан. Харин өнөөдөр ирсэн тухай мэдээлэл аваагүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ