Г.Өлзийбүрэн: Ирэх 3,4 дүгээр сар хүртэл шатахууны үнэ тогтвортой байна

-Шатахууны үнэ өсч байгаа нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг төдийлөн үр дүнд хүрээгүй гэж дүгнэхэд хүргэж байна?
-Тогтворжуулна гэдэг чинь шатахууны үнийг огт нэмэхгүй гэсэн үг биш. Том савлагаанаас урьдчилан сэргийлж байгаа юм. Ер нь бол шатахуун импортлогчдод зээл олгосноор 5-6 төгрөгийн нөлөө л үзүүлж байна. Гэхдээ өнгөрсөн 6 дугаар сараас хойш валютын ханш огцом өсч, маш том хэлбэлзэл гарахад “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн дүнд шатахууны үнэ харин ч тогтвортой байсан. Өнгөрсөн оны зарим саруудад шатахуун 50 төгрөгөөр буурсан тохиолдол ч бий. Мөн шатахууны нөөц 2 дахин нэмэгдсэн.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд хичнээн төгрөгийн зээл олгосон бэ?
-Шатахуун импортлогч компаниудад нийтдээ 192 тэрбум төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулан, 3.9 хувийн хүүтэйгээр олгосон. Өмнө нь компаниуд 7-8 хувийн хүүтэй зээлийг банкуудаас авдаг байсан. Гэхдээ хөнгөлөлттэй зээл гэдэг чинь зүгээр өгчихөж байгаа зүйл биш. Компаниуд эрсдлээ үүрээд, зээлээ эргэн төлж байгаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдлийг бууруулах форвард хэлцэл хийсэн. Идэвхитэй байгаа болон төлбөр тооцоо хийгдсэн нийт 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийсэн байна.
5
-“Жаст ойл”-ын шатахуун түгээх станцууд үнээ нэмсэн нь тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаагүйтэй холбоотой гэж байсан. Энэ талаар тодруулаач?
-“Жаст ойл” ХХК-ийн өмнөх удирдлагууд нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т зарцуулах мөнгөө өр төлбөр төлөх зэргээр өөр зүйлд зарцуулсан асуудал гарсан. Иймээс Монголбанк 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан. Одоо тус компанийн менежментийн зохицуулалтыг “Магнай трейд” хариуцаж байгаа юм.
-Хөдөө орон нутагт шатахууны үнэ литр тутамдаа 100 орчим төгрөгөөр нэмэгдсэн гэсэн. Энэ ямар учиртай юм бол оо?
-Тийм зүйл байхгүй, 20-40 төгрөгөөр хэлбэлзсэн байна билээ. Энэ дашрамд хэлэхэд шатахууны үнийн 82 хувь нь хилийн үнэ байдаг. Харин 5-6 хувь нь тухайн оруулж ирж буй компанийн үйл ажиллагааны зардал, 2-3 хувь нь компанийн ашиг байдаг юм. Тэгэхээр дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш ямар байна үүнээс цаашид шатахууны үнэ өсөх эсэх нь хамаарна.5
-Цаашдаа шатахууны үнэ ямар байх вэ?
-Өнгөрсөн оны 9,10,11 дүгээр сард өссөн ч одоо бол тогтворжсон. Цаашдаа 3,4 дүгээр сар хүртэл тогтвортой байх төлөвтэй байгаа. Гол нь валютын ханш хүндрэл учруулж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд дунджаар шатахууны 39 хоногийн нөөцтэй байгаа. Үүнээс А-80 шатахуун 51, АИ-92 автобензин 42, ДТ 47, ТС-1 16 хоногийн нөөцтэй байна.
-Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байна?
-Нийт 7 компани тусгай зөвшөөрөл авсан. Боловсруулах үйлдвэр байгуулна гээд ТЭЗҮ холбогдох судалгаагаа хийлгээд явж байгаа. Дархан боловсруулах үйлдвэрийн тухайд Японы компанитай гэрээ байгуулагдсан байна. Жижиг оврын боловсруулах үйлдвэрүүдийн тухайд хувийн хэвшил дээр тулгуурлаж хийгдэнэ. Хувийн хэвшлүүд тусгай зөвшөөрлөө авчихсан, хийж байгаа, судалж байгаа.
Газрын тосны хувьд бид тн тутмыг нь 750-800 ам.доллараар худалдаж байгаа. Эргээд бүтээгдэхүүнээ төрөл бүрээсээ шалтгаалаад 1100 ам.долларын дээшээ доошоо худалдан авч байна.
5
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ