С.Ононбаяр: Ц.Мөнхбаяр нарыг манай даргын адил хэлмэгдүүллээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын асуудлаар МАХН-ын дэргэдэх “Ардчилал шударга ёс” Монголын залуучуудын холбоо хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд МАХН-ын дэргэдэх “Ардчилал шударга ёс, монголын залуучуудын холбоо”, “Далд хүн, хүний эрхийг хамгаалах” ТББ, “Шинэ дуу хоолой” ТББ-ийн төлөөлөл оролцов.
da
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт оноосон ял нь Монголчуудыг цочирдуулсан шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байна. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэний төлөө буруутан болчихлоо. Тэдний тэмцэл нь зөв, арга нь буруу гээд байгаа хүмүүс ямар зөв арга байдгийг заагаад өгөөч. Тэд бол 20 шахам жил эх орныхоо төлөө тэмцсэн байгаль хамгаалагчид юм. Буу барьсныг нь зөв гэхгүй ч байгаль хамгаалагчийн ажлын зэвсэг бол буу. Тэд эрх баригчдын буруу үйлдлийг таслан зогсоох гэж л зэвсгээ бариад тэмцсэн. Буу барьсан ч Төрийн ордонд хэн нэгнийг буудаагүй.
xca
Монголынхоо газар шорооны төлөө, байгалийн баялагийнхаа төлөө тэмцсэн хүмүүст 22 жилийн ял оноосондоо ичих хэрэгтэй. Монгол Улсын хууль, төр засаг ийм байж болохгүй. Тэднийг суллаж, цагаатгах хэрэгтэй гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.
й
МАХН-ын дэргэдэх “Ардчилал шударга ёс, монголын залуучуудын холбоо”-ны дэд тэргүүн С.Ононбаяр хэлэхдээ “Ц.Мөнхбаяр нар Онги голын төлөө тэмцэж байсан. Тэмцлийн үр дүнд Онги голын байгаль экологи эвдэгдээгүй, ус нь ширгээгүй гэдгийг монголчууд мартах учиргүй. Урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт хийлгэхгүйн төлөө тэд тэмцсэн. Хэрэв уг хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн бол 1782 уул уурхайн ашиглалтын болон олборлолтын лицензүүд "амь" орж, Монгол Улсын газар нутгийн 40 орчим хувь маш хурдан хугацаанд дахин сэргэхгүйгээр эвдэгдэх байсан. Иргэний нийгмийн байгууллагууд 20 гаран жил эх орныхоо төлөө тэмцэж байгаа. Гэтэл төрийн ордны хашаа руу буутай нэвтэрсэний төлөө “Зандалчлах” гэдэг зүйл ангиар ял оноолоо. Хүн хохироогүй, хохирогчгүй хэрэг тул шүүхийн байгууллага шийдвэрээ эргэн харах хэрэгтэй.
бй
Эх орныхоо байгаль дэлхийн төлөө тэмцсэн иргэнээ цагдан хорьж байгаа нь нийгэмд айдас төрүүлсэн хэрэг юм. Тиймээс эх орныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарыг хэлэмэгдүүлж байна гэж үзэж байгаа тул МАХН-ын дэргэдэх “Ардчилал шударга ёс, монголын залуучуудын холбоо”, “Далд хүн, хүний эрхийг хамгаалах” ТББ, “Шинэ дуу хоолой” ТББ-ууд Иргэний нийгмийн байгууллагуудтай нэгдмэл байр сууринд байгаагаа мэдэгдэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн. Гэтэл эх орноо гэсэн чин сэтгэлтэй 21 дүгээр зууны жинхэнэ эх оронч тэмцэгчдээ суллаж, цагаатгахыг хүсч байна. Бид энэхүү хүсэлтээ Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч нарт өнөөдөр хүргүүллээ. Хүсэлтийн хариу нааштай гарна гэдэгт итгэж байна” гэв.
ds
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ