О.Эрдэнэбулган: Үе үеийн Засгийн газар нэгдсэн бодлогогүйгээс нийтэд ташаа ойлголт өгсөн

img

 

Уул уурхайн яамнаас өнөөдөр сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа. Тус хуралд салбарын дэд сайд О.Эрдэнэбулган, төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид болон хэлтсийн дарга нар оролцож, нэгдүгээр сард хийсэн ажлуудаа танилцуулсан юм.

Салбарын яамнаас энэ сарын 15-нд “Эрдэс баялагийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Уул уурхайн яамны зүгээс цаашдаа салбарынхаа өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Иймээс жил бүр зохиогдох тус хэлэлцүүлгээс гарсан саналыг ажил хэрэг болгохоо салбар яамныхан хэлсэн.

Түүнчлэн энэ сард геологи, уул уурхайн салбар ойрын 10 жилийн бодлогоо тодорхойлсон юм. “Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг нь үндсэн 4 бүлэг, 14 хэсэг, 70 заалтаас бүрдсэн байна. Энэ талаар уул уурхайн дэд сайд “Үе үеийн Засгийн газар нэгдсэн бодлогогүйгээс олон нийтэд салбарын талаар ташаа ойлголтыг өгч байсан. Энэ бодлогын баримт бичигтэй холбоотойгоор зарим хуулиудад тодорхой өөрчлөлт оруулж байна. 5 хуулийн төслийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулна” хэмээв. Бодлогын баримт бичгийн хүрээнд өөрчлөлт оруулж буй хуулиудаас дурдвал 2014 онд батлагдсан хамгийн эхний хууль нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хууль юм. Уг хуулиар орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлэх асуудлыг бодитой тусгасан байна. Үүний дараа “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан. Тус хуулийн гол зорилго нь алтны салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад байсан юм.

5

А.Жаргал

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ