Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ
Хүнсний бүтээгдэхүүнийг зохих гарал үүслийн бичиг, тээвэрлэлтийн горим, хадгалалт баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас худалдан авах
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн байдаг тул худалдаж авахгүй байх
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хадгалахгүй байх
- Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доошгүй цаг хадгалахгүй байх
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
- Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
- Усыг буцалгаж хэрэглэх
- Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, хэрчдэг модыг тусад нь хэрэглэж, угааж занших
- Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ