Сар шинийн өдрүүдэд Төр, засгийн өндөрлөгүүдийн оролцох арга хэмжээний хуваарь

img

XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар дараах арга хэмжээнүүдэд оролцоно.

Нэгдүгээр сарын 30-ны пүрэв гариг буюу сар, шинийн битүүний өдөр 11.40 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Төрийн одон, медаль гардуулах ёслол болно. Мөн 12.40 цагт Улсын цолны болзол хангасан уяачдад цол олгох юм. Үдээс хойш 14.00 цагаас уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болох бөгөөд  үүнийг Монгол Улсын Төрийн тэргүүн болон бусад төрийн өндөр албан тушаалтнууд үзэж сонирхох юм.

Нэгдүгээр сарын 31-ний баасан гариг буюу шинийн нэгний өглөө 08.15 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Төрийн туганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн А танхимд төрийн өндөрлөгүүд өндөр настнуудтай золгоно.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нар  мөн өдрийн өглөө 09.20 цагаас Гандантэгчинлэн хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатгаж мандал өргүүлэх ёслолд оролцоно гэж Ерөнхийлөгчийн Тамгийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэгжид манрайсиг:
бурхан гэж байхгүй ээ. байсан бол нанодорж өнөөдөр ингэж тоодонгохгүй л байсан байхгүй юу. намбаырн энхбачр уг нь ингэж зовж зүдрэх ёсгүй л байхгүй юу. хаа байна тэр бурхан чинь?
2014-01-29
элбэг:
наамбар хүүгийн бүтээсэн жанрайсэг бурханаас том тоодгор үнэн айдаг жийрхдэг юм байна ер очдогүй энэ жил бас алгасах нь тийм байж стаканд сүү ч юмуу өргөж энэ тэр сүржигнэнэ
2014-01-29
шашинсаг төр вэ:
намбарван шашин гэж гүйж байгаад л хөл нь гозолзоод л алга болсон да хөөрхий хэ хэ монголын ард түмний төлөө гэнэ шүү ажлаа сайн хийвэл барав .эсвэл авилгачидын айдас ихдвэл шашинсаг болдог юм болов уу?
2014-01-29
шашинсаг төр вэ:
намбарван шашин гэж гүйж байгаад л хөл нь гозолзоод л алга болсон да хөөрхий хэ хэ монголын ард түмний төлөө гэнэ шүү ажлаа сайн хийвэл барав .эсвэл авилгачидын айдас ихдвэл шашинсаг болдог юм болов уу?
2014-01-29