Осолд өртсөн албан хаагчид тусламж үзүүлэв
Говь-сүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт энэ сарын 17-ны өдөр автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж албан үүргээ гүйцэтгэж яваад машинд мөргүүлэн хүндээр гэмтсэн тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 37 дугаар ангийн ахлах ахлагч Д.Амарсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа билээ. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж өнөөдөр ахлах ахлагч Д.Амарсайхантай уулзан биеийн байдалтай танилцаж түүний эмчилгээнд зориулан нэг сая төгрөгийн тусламжийг олгожээ. Онцгой байдлын ахлах ахлагч Д.Амарсайханы биеийн байдал сайжирч байгаа аж.
Түүнчлэн уг ослын улмаас нас барсан албан хаагчийн ар гэрт тусламж болгон нэг сая төгрөгийг олгосон байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ