Хилийн зурвасын дагуух ордод хайгуул явуулна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Газрын тосны тухай шинэчилсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаархи ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, роялти, бүтээгдэхүүн хуваалт, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагатай байгаа тул ийнхүү дахин  боловсруулжээ. Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрлийг бий болгох, эдгээрийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагааг  бүтээгдэхүүн хуваах гэрээ болон  бусад төрлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй байхаар төслийг боловсруулсан байна.

Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас улсын төсөвт орох орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх аж. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм байна. Газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг  нарийвчлан томъёолж, түүнийг хуваарилах зарчим, хэмжээг хуульчлахаар боловсруулжээ.  Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчинг нөхөн сэргээх, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагаа, мэдээ, тайлан гаргах үйл ажиллагааны талаар хүлээх үүргийг нарийвчлан тусгаж, зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг ч төсөлд тодорхой тусгасан байна.

Хуулийн төсөлд  хил зурваст байгаа газрын тосны ордыг хайх, олборлох заалтыг оруулжээ. Уг заалтыг эсэргүүцэх  гишүүд ч байлаа. Жишээ нь, гишүүн Су.Батболд "Бид өнөөдөр бүх ордоо хайж ашиглаж байна. Ирээдүйдээ юу үлдээх вэ?. Хил дагуух ордоо хойч үедээ үлдээчихвэл ямар вэ" хэмээж байв. Ажлын хэсгийнхэн  “Манай урд хөрш хилийн зурвасын дагуу хайгуул, олборлолт хийдэг. Газар доогуурх орд учир манай ордыг ч сорон авч байх боломжтой. Тиймээс энэ хуульд орд байгаа чухал заалт гэсэн бол Газрын тосны газрын дарга Б.Өлзийбүрэн "Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтайн хилийн зурвасын цаана дагуу ордуудыг нээсэн байгаа. Бидэнд харин энэ ордуудыг хайх эрх нь байхгүй байгаа" гэсэн юм.  Энэ заалтаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжив.

5

Н.Энх

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
сундуйн батболдоо гэж ийм л өчүүхэн бодолтой төрийн түшээ дээ. хилийн цаана ямар олборлолт явуулаад байгааг асуугаад л, хариулт аваад л, учир мэдэхгүй хүүхэд л ийм үйлдэл хийдэг байх аа.
2014-01-30
хилийн орчмын газар:
монгол улс хилийнхээ дагуу газар нутгаа аж ахуй эрчимтэй эрхэлдэг газар болгох хэрэгтэй байна. засгийн газраас бодлогоор дэмжиж хилийн дагуух газартаа цахилгаан эрчим хүчний шугам татаж өгч зам тавьж суурин газар барьж өгч аж ахуйн эргэлтэнд оруулсанаар монгол улсын хил маань жинхэнэ эзэнтэй болж харж хамгаалах нь илүү болно шүү тэгэхгүй бол газар нутгаа сөөм сөөмөөр алдсаар л байна шүү
2014-01-29
777zzz:
xydaduudad aldaj baisnaas ashiglaad nuh uldsen n deer bozdee. elsen tsold neg nuur l bii bolno bizdee...
2014-01-29
777zzz:
xiliin zurwasd oiroltsoo orduudaa ehleed ashiglah hergtei...…!! mash zow odoo l ym oilgoj bn. china bol yg tegdeg chadwal horsh ulsiihaa baylagiig ehleed gazar dooguur n sordog ym. ene bol ix gurnii bodlogo…!!!
2014-01-29
зочин:
ойлглмжтой ш дээ. говь алтайн талын мэлтэсийг л ухах гэж байна. эхлдээд засаг даргыг нь авлаа. дараа нь энэ ордыг нь ашиглах хууль гаргалаа. тэгээд ашиглана. тэгээд хоосон нүх үлдэнэ. жүжиг ч хуучин найруулгаараа явж байна даа.
2014-01-29
buzar ih shunal ve?:
govi-altai aimag altain tsaad goviig naad hed chn huvaaj ideheer ulaarch baina daa.araggui ee tend hun amitan tsuun,hun suur*gui gazruud ih bii.hel amgui duraaaraa durgah gej baigaa yum.mongolchuudiin ene shunal uu.
2014-01-29
uran:
govi altain altai sumand lav tegdeg yum bilee. hiliin tsaana ni olborlolt hiigeed bdag. naana ni amidral bhgui.
2014-01-29
kkjkk:
hiliin oiroltsoo hun baihgui eserguutsel uzuulehgui tegeheer duraaraa durgina gesen ug
2014-01-29
зочин:
су батболд гэж иймэрхүү эргүүнүүд 76 дотор олон байвал яанаа.хятадууд танай хилд тулаад алт олборлоод байхад манайх хилийн зона гээд 15 км амьд амьтан оруулдаггүй г юу гэж үзэх вэ хилийн дэглэмийн хуулиа өөрчилж бүгдийг хил рүү тулгаж оруулах хэрэгтэй
2014-01-29