
Ардчиллын төлөө намууд нэгдсэн 12 дугаар сарын 6-ны өдөрт зориулан АН-ын ҮЗХ -ны гишүүд болон намын удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлан болгон явуулдаг “АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ” Снукер биллиардын шилжин явах цомын тэмцээн Жаргалант төвд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 12 баг өрсөлдсөнөөс Тэргүүн байрыг н.Эрдэнэ-Уул ахлагчтай баг Чингэлтэй дүүргийн баг, хоёрдугаар байрыг Ч.Төмөр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн баг, гуравдугаар байрыг Ш.Жаргалсайхан ахлагчтай Багануур дүүргийн баг эзэлжээ. Харин тусгай байрыг Б.Цэвээндаш ахлагчтай Дархан –Уул аймгийн баг шилдэг довтлогч буюу хамгийн их оноо авсан тоглогчоор Т.Чоймболцэрэн шалгарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ