Шинэ нисэх онгоцны буудал цахилгаанаар хангагдлаа

img

Төв аймгийн Хөшигийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал барихаар бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа. Энэхүү төсөл арга хэмжээний хүрээнд 84 км 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х16 мВт хүчин чадалтай 110/10 кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлыг “Алтай Трест” ХХК  шинээр хийж гүйцэтгэжээ.

Уг төсөл арга хэмжээний хүрээнд Налайхаас Хөшигийн чиглэлд 110кВ-ын 1 хэлхээ ЦДАШ, Сонгиноос Хөшиг чиглэлд 110кВ-ын 2 хэлхээ ЦДАШ, 110/10кВ-ын 2*16мВт чадалтай Хөшигт дэд станцийг шинээр барьж, 110/35/10 кВ-ын Налайх дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Төв аймгийн Хөшигтийн хөндийд боллоо.

Уг дэд станцыг хүлээн авах ажилд ЭХ-ны дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар, Төв аймгийн Засаг дарга Н.Баярбат Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер Ц.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.

Уг шугам ашиглалтад орсноор Хөшигийн хөндийд  ирээдүйд босох 100 мянган хүн амтай дагуул хотын оршин суугчид цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах боломжтой болж байна. Мөн одоо хэрэгжиж буй Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Тойрог-110 төслийн гадуур дахин тойрог үүсгэж Налайхаас шинээр баригдах Сонгино дэд станцтай холбогдож Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш, зүүнээс баруун тийш хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах боломжийг үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалтын ажил юм гэдгийг онцоллоо.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
goe medee bn
2014-01-31
b.orgil:
bi end ajildag yma xamgaaltiin ajil hiideg.vneheer bayrtai b.na
2014-01-30
zochin:
vneheer saihan medee b. ingeed yg ni bvteen baiguulaltuud tasraltgvi ybagdaad baih bol ydahgvi sergene mandah bolno. buynt uhaa oron suuts odoo harin nvdee olj zaluu ger bvldee ogch bolomj olgoosoi. ahiad mongotei, horoolol bolgond bairtai baidag hvmvvst ochbol hereg alga daa. olon oron suutstai irgend tatvar tavimaar ym. bairnii tvreesiig tengert gargalaa. tsagaan sariin daraa shiidver gargaj vne togtoono gej b. ahiad bayrtai medee duulgaasai gej erooi
2014-01-29
зочин:
бас налайхад барих гэж байсан оюунтны хотхоныг шивэртийн хөндий гэж байснаа сүүлдээ шивээтийн хөндий болоол засварлагдсан энд ямар нэгэн учир байна шүү
2014-01-29
газар орны нэр нь зөв юмуу:
анхлан хөшигтийн хөндий гээд байсандаа сүүлдээ яагаад хөшигийн хөндий болчивоо
2014-01-29
irgen 2:
yamar saikhan optimist ,saikhan energitei irgen be . tantai sanal neg baina . khugjuud bainaa mongol uls mini
2014-01-29
irgen:
saihan medee baina. gerel tsahilgaantai bolno gedeg gaihamshig. hogjood baina aa hoo eh oron mini.
2014-01-29