Санамж бичигт гарын үсэг зурлаа

img

Монгол Улсын Эрчим хүчний яам Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт Эрчим хүчний сайд М.Сономпил, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэнгэл нар өнөөдөр гарын үсэг зурлаа. ЭХЯамнаас МЭХИХолбоотой хамтран ажилласнаар эрчим хүчний алдагдалгүй үнэ тарифыг тогтоох, эрчим хүчний хувьчлалыг үр дүнтэй явуулах,  эрчим хүчний салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэх зэргээр эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм.

Эрчим хүчний гадаад, дотоодын томоохон төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор Холбооны хөндлөнгийн хараат бус экспертизийг хийлгэхээр санамж бичигт тусгажээ. ЭХЯамны зүгээс Эрчим хүчний нийт инженерүүдийн хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж, санал санаачлагыг нь дэмжин, ажиллагсдын мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, гадаад хэлний боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах аж.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ