59 ахмад орон сууцанд орох эрхийн бичгээ гардлаа

img

 

Орон сууц нэн шаардлагатай байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачилан, НИТХ-ын 2012 оны 9-36 дугаар тогтоолоор батлуулсан. Тэгвэл шинэ оны өмнө 138 ахмад настан Сүхбаатар дүүргийн 11-р хороо 7 хороололд барьсан 300 айлын орон сууцанд амьдрах эрхийн бичгээ хүлээн авч тохилог байрандаа орсон бол морин жилийн босгон дээр дахин 59 ахмад, таван хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэхүү байранд амьдрах эрхийн бичгээ нийслэлийн удирдлагуудаас гардаж авлаа.

 

Ахмадын орон сууцанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр амьдрана. Энэ байрны хамгийн жижиг өрөө нь 25,8 метр квадрат, хамгийн том өрөө нь 37,3 метр квадрат хэмжээтэй. Эрхийн бичгээ гардан авсан ахмадуудтай Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ түрээсийн гэрээ байгуулж байгаа. Орон сууцны түрээсийн төлбөрийг м.кв-г 3000 төгрөгөөр тооцон байрны талбайгаасаа шалтгаалан сард 77 400-111 900 төгрөг төлнө. Үүн дээр цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны ашиглалтын зардал нэмэгдээд ойролцоогоор иргэд 110 000- 170 000 төгрөг төлөх тооцоо гаргажээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yaaj ordog yum bol haana handah ve helj ogch tuslaach
2014-02-03
zochin:
ene bairand orohiin tuld haana yaaj handah ve helj ogch tuslaach.
2014-02-03
зочин:
үхлээ хүлээх байр юм бна л даа орж чадаагүй ахмадууд нь хурдан үхээсэй хурдан байранд нь орох юмсан гээд жаахан эвгүй талдаа л юм бна
2014-01-31
дада:
байр олгосон чинь түрээсийн байр юм уу
2014-01-30
х0000:
энэ ахмадууд нь тэгээд давраад үр хүүхэддээ өмчлүүлнэ гээд гүйгээд байж мэдэхээр юм билээ. даварчихсан.
2014-01-30