Сар шинийн өдрүүдэд супермаркетуудын ажиллах цагийн хуваарь
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30–нд 09.00 –24.00 цагийн хооронд ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарч, 2 дугаар сарын 03- ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд “Номин стандарт” 10.00 -18.30, бусад салбарууд 09.00 – 22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх салбарууд амарна. 2 дугаар сарын 01 буюу шинийн 2–нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим,“Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна. Номингийн бүх салбарууд 2 дугаар сарын 02 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
5
“Алтан жолоо группийн” Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд “Сансар” -1, 6, 8, 32, Сансар март 10.00 -22.00 цагт ажиллаж, “Сансар” -9, 10, 12, 32 –бөөний төв амарна. 2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд “Сансар” -10 бөөний төв, Шинийн 2 –нд “Сансар” -12 бөөний төвүүд амарч, бусад салбарууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд 14.00 -22.00 цагт ажиллана.2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4-нд амралтгүйгээр 09.00-22.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
"Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 08.30 –22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх сүлжээ дэлгүүрүүд амраад, 2 дугаар сарын 01 буюу шинийн 2 –нд 10.00 -18.00 цагт ажиллана. 2 дугаар сарын 03 –наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 10.00 – 20.30 цагт, “Скай” хайпермаркет 09.30 – 20.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ