Жастин Бибер цагдаагийнханд баригдав

img

Залуу дуучин Жастин Бибер лимузин машин унасан хүнд халдсан хэргээр цагдаагийнханд баригджээ. Тус хэрэг өчигдөр Торонто хотод болсон аж. Жастин хоккейн тэмцээнд оролцсоныхоо дараа дээрх хэргийг үйлдсэн гэж Канадын “E18 TV” телевиз мэдээлжээ. Дуучны шүүх хурал маргааш болох юм байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Флорида мужид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон хэргээр баривчлагдсан юм. Ингэхдээ цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн гэдэг шалтгаанаар тун хүндхэн асуудалд ороод байгаа. Тус хэргийн шүүх хурал ирэх сарын 15-нд Флорида мужийн шүүх танхимд болох аж. Шүүхээс согтуугаар машин жолоодсон, хар тамхи хэрэглэсэн, хориотой уралдаанд оролцсон, цагдаагийн биед халдсан хэргээр түүнийг шүүх юм. Ажиглагчдын үзэж буйгаар Жастинд 3-6 жилийн ял ногдуулах магадлалтай гэжээ.

1

Жастинг байнга хэрэгт холбогдож байгаагаас болж  АНУ-аас хөөн гаргахыг хүссэн иргэд 100 мянган хүний гарын үсгийг цуглуулж, Цагаан ордонд хүргүүлжээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама  ямар нэгэн хариу өгөөгүй юм. Харин тэргүүн хатагтай өөрийн блогтоо “Жастиныг уучлаач” хэмээн бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okok:
naa* mongol ruu yavuulchih. surgaad ugie kkkkk
2014-02-01