Египетэд 1000 гаруй хүнийг хорьжээ

img

Египет даяар дарангуйлагч Хосни Мубаракийн дэглэмийг унагасны гурван жилийн ойгоор 1000 гаруй иргэн цагдаагийнханд саатуулагдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус орны Дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар “Цуглаанд оролцож буй иргэд Засгийн газраас тогтоосон онцгой бүсүүдэд нэвтэрсэн, жагсаал, цуглаан хийхийг хориглосон таван сарын хоригийг зөрчсөн” гэжээ. Жагсаалд оролцож байсан иргэдийг цагдаагийнхан хүчээр тараахыг оролдож, улмаар  мөргөлдөөн гарчээ. Мөргөлдөөний улмаас 49 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтсэн тухай Эрүүл мэндийн яам нь мэдээллээ.

1

Засаг захиргаа зөвшөөрөөгүй ч гэсэн жагсаал хийхээр “Ахан дүүс” хөдөлгөөнийхөн жагссан нь мөргөлдөөн гаргах гол шалтгаан болжээ. Өнгөрсөн оны сүүлчээр тус хөдөлгөөнийг эрх баригчид “террорист” гэж үзсэний улмаас хурцадмал байдал намжихгүй байгаа юм. Он гарсанаас хойш 400 гаруй иргэн амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mah uunees surgamj avah heregtei shuu? ard tumnee hoyr huvaagaad hoorond ni alaltsuulaad saihan baina uu? s
2014-01-30