Тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 38 тэрбумыг төвлөрүүлжээ
Уул уурхайн салбар нь ДНБ-ий 17, экспортын 81, улсын төсөвт 23, гадаадын шууд хөрөнгө оруулалтад 73 хувийг тус тус эзлэж байна. Эдгээр тооноос манай улсыг уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай болохыг төвөггүй харах боломжтой. Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар өнөгрсөн онд тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 42.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 96.5 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 38.1 тэрбум төгрөг буюу 99.4 хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийсэн ордын нөхөн төлбөр 2.3 тэрбум төгрөг буюу 141.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Бусад орлого 1.5 тэрбум төгрөг буюу 43 хувьтай гарчээ. Газрын тосны газар нийт 191.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 116.26 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ