Дээлтэй гишүүд чуулганы танхимыг чимэв
УИХ-ын намрын чуулганы хаалтын нэгдсэн хуралдаандаа зарим гишүүд их л хүндэтгэлтэй хандаж, монгол дээлээрээ гангарсан байлаа. Жишээ нь, гишүүн Р.Гончигдорж, Д.Оюунхорол, Ш.Түвдэндорж, З.Баянсэлэнгэ гээд монгол дээлээрээ гоёсон гишүүд чуулганы танхимыг чимж байв. Нөгөөтэйгээр үндэсний баяр, Цагаан сарын өмнөх битүүний өдөр учир гишүүд ийнхүү хүндэтгэлтэй хандсан ч байж болох юм. Гишүүдийн дээлийн өнгийг харж байхад эрэгтэйчүүд энэ жил цайвар өнгийн, эмэгтэйчүүд тод өнгийн дээлээр гоёсон байлаа.
Н.Нягт
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ