Намрын чуулганыг хаалаа

img

 

УИХ-ын  2013 оны намрын чуулганы хаалтаа хийлээ. Намрын чуулган  88 хоног үргэлжилж, нийт  137  хууль тогтоол  баталсан байна.   УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Намрын чуулган шүүх, цагдаагийн байгууллагад хийж байгаа  шинэчлэлийг дэмжиж, хэд хэдэн хуулийг баталлаа. Үнэт цаасны зах зээл дээр хууль, хяналтыг чангатгах зорилгоор Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэд хэдэн заалт нэмсэн болно.  УИХ-аар одоо хэлэлцэж байгаа Газрын тосны хуулийн төслийг хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүэх болно. Маргааш "Ялгуусан" хэмээх модон морин жилээ угтах гэж байна. Монголд түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлж, жаргалтай сайхан байхыг өргөн дэвшүүлж байна. УИХ-ын намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдье" гэлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонгогч:
хуралдаа суудаггүй хурлын гишүүд гэж юу байдаг юм. 2016 он хүртэл бүр мөсөн хаачихаад, гадаад дотоодод амарч, утаа, тоосноос холдож, эрүүл мэндээ хамгаалж, алжаал юугаа тайлсны дараа 2016 оны хавар тухтай уулзах ерөөл өргөе.
2014-01-30