Пап ламыг шүүхэд өгөхөө мэдэгджээ

img

Пап лам II Францис амьтны эрхэнд халдсан үйлдэл дахин хийвэл шүүхэд дуудна гэдгээ Испанид төвтэй “Esarum” хэмээх амьтан хамгааллын төвөөс мэдэгдэж, илгээмж явуулжээ. Францис пап лам болсоныхоо дараагаас сар болгоны сүүлчийн ням гарагт Апостолын ордноос энхийн бэлэгдэл цагаан тагтааг хөөргөдөг уламжилтай болсон юм. Харамсалтай нь өнгөрсөн ням гарагт хийгдсэн тус уламжлалт зан үйлийн үеэр пап ламын хөөргөсөн хоёр тагтаа цахлай, хэрээ шувууны дайралтад өртөж амиа алджээ. Үүнтэй холбогдуулан пап ламд ил захидал илгээж, амьтны эрхэнд халдсан дээрх үйлдлээ зогсоохыг шаардсан байна. Хэрэв энэ үйлдэл давтагдвал түүнийг гэмгүй амьтныг золиос болгосных нь хариуд шүүхэд өгөхөө мэдэгдэжээ.

1

Ватиканы удирдлага тэдний ил захидлыг хүлээж авснаа мэдэгдэж, шүүмжлэл магтаалыг зэрэг хайрладаг итгэгч түмэндээ талархаж буйгаа илэрхийлжээ. Пап лам Францис өчигдөр болсон цуглааны үеэр “Бурхан 2014 онд ямар нэгэн том аюул болохыг зөгнөх шиг. 100, 1000 жилийн өмнөөс уламжлагдан ирсэн цагтаа хөөргөх ёслол энэ удаад эсрэгээрээ боллоо. Миний гараас хөөрсөн хоёр тагтаа хоёулаа хоол боллоо. Тэр бяцхан хоёр амьтан миний гараас бусдын өгөөш болсонд харамсч байна. Энэ бол сайны дохио биш шүү” гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fgjjhjj:
ene delgertsetseg dandaa uhsen hatsan salsan sarnisan hachin yum bichih yum bileg demberelee bodson ch ter bolimoor yum yadahdaa zov ch orchuulj chadahgui zov ch bichij chadahgui huniig bolohoor uhcen hatsan amitaniig bolohoor nas barsan ami uregdsen ch geh shig
2014-02-01
human:
hahahahahahahahahah.....yg tiim............
2014-01-31
zochin:
yun svrtee ym bichtsgeedeg ym be dee
2014-01-30
irgen malaaa hahaha :
kkk nuudliin soyl irgenshil hulnii uland yavsan ue sayhann hahahhahahaha bi unuuudur tseeej duuuren ineeeeemeer bna hun turulhtniii hugjliiin niiitleg hadlagiiig todorhoilogch nar maaahi unuuudur undseeereee damfuuurah ni todorhoi bolllooo
2014-01-30
hunnu:
hamba lam geech dee....orosoor aav geed bgaa yum shig...hamba lam gej mongolooroo yarij bichij bolood l bsan, odoo yachihaad bgaa yum be?!
2014-01-30
иргэн:
ухаантай хүн өөр юм. шүүмжлэлийг ямар гоё зөрчилгүй хүлээн авч байна аа. манайд ийм юм хэлсэн бол яр яр хийгээд цэхэлзээд л ам уралдан хэрэлдээд л түүнийгээ ардчилал,эрх чөлөө гээд таашаал авах жишээтэй. ялгаа байна. ерөнхийлөгч их хурлын гишүүдээсээ эхлээд бодох,шуурхай гүцэтгэлтэй байх чадвар хэрэгтэй болжээ. 20 жил сайхан яриад байдаг. хязгааргүй эрх чөлөөтөнгүүд болжээ. тиймээс аллага хядлага жил бүр нэмэгдсээр халх голын дайн хэд дахин гарсан юм шиг хохирол үзэж байна.
2014-01-30
зочин:
эрх чөлөөг хязгааргүй хэтрүүлж хэдхэн хүнийг баяжуулан толгой дээрээ тахиж байсаны төлөө өнөөдөр бар улс болох тайланд гэнт хамхуул хийсэх мэт унаж байна. египет мөн адил. хэт нэг талыг барьж улс орноо боомилохын хорыг украйн улс үзэж байна. том улс төрчид юу ч биш болж байна. энэ юуны гай бэ. нэг л зам бий дээ. намуудад олигархиуд нуугдаж улс орныг эрхшээлдээ оруулдаг гэдэг нь манай оронд нотлогдож байна. ухаантангуудын толгой ажиллах болоогүй юу.
2014-01-30
зочин :
тийм ээ сайны дохио биш өрнөдийнхөн энэ аюулаас хайр л тэднийг аврана хөндий хүйтэн замбараагүй амьдралыг дэндүү их хөгжүүлсэнийхээ гай тотгорыг үзэх болно тэд өөрсдийгөө хараасан аймшигтай
2014-01-30