Ш.Дулмаа, Б.Догмид нар Ардын уран зохиолч цол хүртлээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж утга зохиол, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

бй

Монгол Улсын Ардын уран зохиолч цолоор Монгол хэлний уран яруу найруулга, өвөрмөц сэтгэлгээ бүхий үргэлжилсэн үгийн зохиол туурвин, утга зохиолын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Балжирын Догмид, утга зохиолын уянгын төрлөөр олны хүртээл болсон бүтээл туурвиж, Монголын утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж Утга зохиол дээд сургуулийн уран чадвар, сэтгүүл зүйн багш, зохиолч Шагдарын Дулмаа нарыг,

я

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монгол Улсын Оёдлын нэгдсэн холбооны захирал Мөнхбаярын Жаргалмааг,

ЙБ

Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор “Изинис Эйрвэйз” ХХК-ийн нислэгийн стандартын мэргэжилтэн Цэвэгдоржийн Дэлгэрсайхан, МИАТ ХК-ийн  Б737-800 агаарын хөлгийн дарга Ундгайн Арвинбуян нарыг,

\

Монгол Улсын гавьяат багш цолоор Боловсрол шинжлэх ухааны яамны  Боловсролын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн зөвлөх Раднаагийн Бандий, Хөдөө аж ахуйн их сургуулийн зөвлөх профессор Тарпаны Нигамет, Монгол Улсын боловсролын их сургуулийн  дүрслэх урлаг технологийн ахмад багш Цэрэнгийн Ядамжав, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн биохимийн багш Доржхүүгийн Энэбиш, “Монгени” цогцолбор сургуулийн драмын сонгоны багш Сүхийн Даваахүү нарыг,

Ы

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Барилгын зураг төслийн Эн Эй Пи ХХК-ийн ерөнхий зөвлөх архитектор Гомбын Мягмар, Хөнгөн бетон ХК-ийн барилгын өргөтгөл шинэтгэл хариуцсан зөвлөх Ишийн Сүрэнбаяр нарыг,

Ы

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монгол Улсын боловсролын их сургуулийн  ахлах багш, дасгалжуулагч Дашчоймболын Халзанг,

Й

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Эрхэм элч” продакшны жүжигчин Самдангийн Лхагвасүрэнг,

ЫЙ

Монгол Улсын гавьяат малчин цолоор Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнг,

Й

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Гадаад харилцааны яамны зөвлөх, хятад хэл судлаач, орчуулагч Ядмаагийн Ганбаатар, “Утга зохиол” сэтгүүлийн ахмад ажилтан Хоролын Зандраабайдий, ”Соёмбо” сонины ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жавзангийн Ядмаа нарыг,

Ы

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Сити” дээд сургуулийн зөвлөх багш Дорждуламын Маамхүү, Монгол кино үйлдвэрийн ерөнхий оператор Гэсэржавын Маш нарыг,

\

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор “Цэцэрлэгжилт” ХК-ийн захирал Өлзий-Утасын Магсаржавыг,

БЙ

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн  мэс заслын төвийн эрхлэгч Сономын Коля, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Урианхайн Оргил нарыг,

ЫЙ

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн ахмад багш Сүхийн Хандсүрэнг,

Ы

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Улаанбаатар төмөр замын татах хэсгийн машинч Ёндонгийн Баярааг,

Ы

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн  зөвлөх Батаагийн Дугаржавыг,

Ы

Алтан гадас одонгоор “Эдгэрэл” эмнэлэгийн мэдрэлийн их эмч Бадрахын Эрдэнэцэцэгийг,

Ы

Цэргийн гавьяаны одонгоор Хууль сахиулахын их сургуулийн  Хилийн сургуулийн хилийн албаны тэнхимийн эрхлэгч Ёлооны Хадхүүг,

Ы

Хөдөлмөрийн хүндэт медалиар "Монжаргалант" ХХК-ийн сантехникийн слесарь Төрцогтын Золжаргалыг,

ЙЫБ

Цэргийн хүндэт медалиар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч Норовын Отгонжаргал нарыг тус тус шагналаа.

бй

аАрдын уран зохиолч Балжирийн Догмид

Могой жилийн сүүлийн өдөр Морин жилийн эхний өдөр тохиож банйа. Монголын утга зохиолын салбарт хүүхэд наснаасаа эхлэн зүтгэснийг маань өнөөдөр төр засаг өндөрөөр үнэлж Ардын уран зохиолч цол хайрлалаа. Намайг өдий зэрэгтэй зохиолч болгосон монголын ард түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье.

аб

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа

Морин жилийн босгон дээр ийм өндөр шагнал авсандаа баяртай байна. Монголын уран зохиолын төлөө насаараа зүтгэсний минь шагнал гэж бодож байна.  Монголын уншигч түмэн, залуу уран бүтээлчиддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

өы

Хөдөлмөрийн хүндэт медальт “Монжаргалант" ХХК-ийн сантехникийн слесарь Төрцогтын Золжаргал: “Нийтийн ахуй үйлчилгээний салбарт 21 дэх жилдээ ажиллаж байна. Хэдэн барилгын сантехникийг гардан хийж байлаа. Одоо ажиллаж байгаа "Монжаргалант" ХХК-даа таван жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн хийж буй ажилдаа эзний ёсоор хандаж, аль болох чанартай сайн материал гүйцэтгэл сайтай ажиллахыг хичээж ирсэн. Төрийн тэргүүнээсээ хүндтэй шагнал авсандаа баяртай байна. Монгол түмэндээ ирж буй Модон могой жилдээ амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе”.

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
zoljargaldaa bauar xvrge
2014-02-04
ganaa :
nasaaaraa zutgesen hund ugdug yum uuu
2014-02-03
bodoy baiz :
auz geheer damdin suren guai renchin gyai tegeed araas ni s.erdene merdene ch geh shig er ni bol mundag uu mundag gehdee auz gedeg ch nuguu boldiiin turiin soyrhol shig l bolj dee huurhiii
2014-02-03
name:
bayar hurgie
2014-02-03
mng dariganga:
dogmid guaid amjilt khusie! nam dagaj namiragyi, bayanii bogs foloogogyi tsookhon uran byteelchdiin neg gj boddog! mundag avyastai, bileg uujim khyn dee! khyndelj yavdag!
2014-02-01