Төрийн өндөрлөгүүд Төрийн золголт хийв

img

Билгийн тооллын XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний 08.00 цагаас  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны хөшөө,  Монгол түмний сүлд хийморийн бэлгэдэл болсон Төрийн есөн хөлт цагаан туганд дараалан хүндэтгэл үзүүллээ. я Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар алд цэнхэр хадаг дэлгэн амар мэндийг нь эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар айлсан ирж байгаа морин жилийн өнгийг хэлэлцэж, улсын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж, хүн зон амгалан тайван, мал сүрэг өсөн үржиж, хамгийн олон тоо толгойд хүрч, Архангай аймаг малынхаа тоогоор Монгол Улсдаа тэргүүлсэн талаар яриа хөөрөө дэлгэлээ. бй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Монгол түмний ахмад настны төлөөлөл 10 буурайг хүндэтгэн золгосон юм. Төрийн ордноо уригдсан азай буурлуудаас хамгийн ахмад нь 1908 онд Архангай аймагт төрсөн, өдгөө 106 нас сүүдэр зооглож буй Гомбожавын Нанжидгуай байлаа. Тэгш 100 насны босго алхаж буй Сандагийн Сүрьяа гуай уригдсан азай буурлуудаас хамгийн ахмад эрэгтэй нь байв. Төрийн гурван өндөрлөг өндөр нас буян зооглосон азай буурлуудтай cap шинийн амар мэнд мэндэлцэж, идээ цагаагаар дайлж, гарын бэлэг гардуулаад Эзэн богд Чингис хааны хөшөө, Төрийн есөн хөлт Их цагаан тугны өмнө дурсгалын зураг татууллаа. Үүний дараа Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарМонголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Улиран одож буй могой жил монголчууд бидэнд үр өгөөжөө өгч, бүтээн байгуулалт өрнүүлсэн сайхан жил байлаа. Гарч буй морьжилд хамтдаа “Монголдоо бүтээцгээе” гэж Шинэчлэлийн Засгийн газар уриалж байна. Бүтээж босгож байгаа бүхнээ дэмжиж, бие биедээ урам дэм хайрлаж, эх орондоо хамтдаа хөгжицгөөе” гэлээ. Алсарч буй “Тийн ялгуусан” хэмээх усан могойжилээ монгол түмэн сав дүүрэн олзтой үдэж, хурд хүчийг бэлгэдсэн“Ялгуусан” хэмээх модон морь жилээ бялхам амжилтаар эхлүүлж байгааг Төрийн өндөрлөгүүд бэлгэдэн хэлж, урин хавартай мэнд золгож буй энэ билэгт сайнөдөр ураг төрлөөрөө цуглан учирч, бэлгэтэй сайхныг зөгнөн ярилцаж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хотол түмэндээ ерөөлөө.   Төрийн золголтын дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг эгшгийг тааруулж,Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөний жаврыг үргээн төр, түмэндээ өргөх магтаал хайлав. Хан хуурын эгшиг дор Эх орон тусгаар тогтнол, эрхэм төр , есөн цагаан туг, алтан соёмбот далбаа, эцэг тэнгэр, эх газар, эзэн Чингис хаанаа аялгуулан магтаж хайлсны дараа “Хамаг Монгол хагаан Чингисээ биширтүгэй. Өрхт Монгол өрнөн дэвжиж хөгжтүгэй. Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай. Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлахад Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэр ерөөл бат сайхан орших болтугай. Их баярлалаа” гэлээ. ый Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгож, морин жилийн өнгийг хэлэлцэв. Хамба нар ирж буй морин жилд монголчууд хийморь сүлд өөдөө, хөгжин бадрахын нигууртайг айлтгаж байв.
бй
П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

öàãààí ñàð :
ºíäºð íàìäàà ãîë íü áèø áàéõàà
2014-02-04
иргэн:
ерөнхийлөгч, уих дарга, ерөнхий сайдынхаа намханыг нь дайруулж өндөрлөг гээд доромжлоод байдгаа боль. алдас л болно шүү дээ.
2014-02-03
hujaa:
ymartaich sarshiniin mend gehdee ci hia owogt manai hvv tanai peresident ha ha
2014-02-03
баяр:
монголчуудаа сар шинийн баяраараа их эзэн богд чингис хааныхаа нэртэй архийг худалдаж авахгүй байхыг уриалж байна....өмхий ходоодондоо их хааныхаа нэртэй архийг хийхгүй байхыг уриалж байна.....
2014-02-02
mongol:
alialagch nar dald or
2014-02-02
zochin:
hamba nar yu medeh dee.
2014-02-02
мммммммммммммм:
лу лу лу нар
2014-02-02