Хайди Клум найз залуугаасаа салав

img

Жүжигчин, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, дизайнер Хайди Клум жил гаруй үерхсэн найз залуу Мартин Кристенээс салж буйгаа өөрийн “Twitter”хуудаснаа бичжээ. Тэрбээр “Би салчихлаа. Найз залуугаасаа. Нэг жилийг хамт өнгөрүүлсэн чамд баярлалаа. Одоо чи эрх чөлөөтэй. Нисдээ шувуухай минь” хэмээн жиргэжээ.

1

“Hollywood.com”сайтын мэдээлсэнээр, хосууд хэдхэн долоо хоногийн өмнө хоёр тийш болсон гэнэ. “Pear”сэтгүүлийн уламжилж буйгаар,  Мартин Кристен хайртай бүсгүйгээсээ салаад зогсохгүй ажлаасаа ч халагдаж байгаа аж. Хайди Клум нь дуучин Сиилтэй гэрлэж, хэдэн жил хамт амьдарсан бөгөөд тухайн үед бие хамгаалагчаар нь ажилладаг байсан Кристентэй учир ургуулж, үерхэх болсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

чека:
нөгөө л солиотой юмаа бичиж бна уу
2014-02-01