
Буриадад 51 сая еврогийн өртөгтэй мод боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Уг үйлдвэрийг “Байкал-Нордик” компани бүтээн байгуулах бөгөөд бэлтгэл ажлаа аль хэдий эхэлжээ. Үйлдвэрийн 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар барих ба ОХУ-ын ой ашиглах хэтийн төлөвт энэ үйлдвэрийг байгуулах төсөл хамрагдсан байна.
Мод боловсруулах үйлдвэр үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнээ БНХАУ-д нийлүүлэх ажээ. Үйлдвэр ашиглалтанд орсноор жилд 500 мянган куб метр мод боловсруулах тооцоотой байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ