Аштон Катчер “Lenovo”-д ажилд орлоо
Холливүүдийн алдарт жүжигчин Аштон Катчерийг Notebook, Tablet үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн нэг болох “Lenovo” компанийн бүртгэл хариуцсан инженерээр ажилд орсон тухай “Daily mail.com” мэдээллээ. Тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзахдаа ““Lenovo”-той хийж байгаа бидний хамтын ажиллагаа нь намайг технологид улам их дурлуулахаас гадна загвар дизайн нь амьдралыг өөдрөг болгодог. Би эхний ээлжинд “Yoga Tablet” дээр ажиллалаа. Цаашдаа “Lenovo”-ийн хөгжил, ирээдүйд бий болох шинэлэг зүйлсийг тэдэнтэй хамтран бүтээж, хөгжилд нь хувь нэмэр оруулах гэж байгаадаа үнэхээр их баяртай байгаа. “Lenovo” бол шинэлэг санаагаар дүүрэн, салбартаа маш хүчтэй өрсөлдөгч тэргүүлэгч компани юм. Тиймээс энэ ажил үнэхээр надад тохирсон гэж бодож байна” хэмээн хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ