“Angry Birds” тоглоомыг тагнуулын зорилгоор бүтээжээ
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба, Британийн Төрийн холбооны төв зарим нэг “application”ашиглан ухаалаг гар утас хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлдаг гэх мэдээлэл “The Guardian”, “The New York Times”, “ProPublica” зэрэг сонины дугаарт нийтлэгджээ. АНУ-ын “NSA”-ын экс ажилтан Эдвард Сноудений мэдэгдлээс үндэслэн ийнхүү мэдээллэсэн тухай сонины редакцууд мэдээлжээ.
1
Тусгай албаныхан энэхүү ажиллагаандаа хэвлэлийнхэн “тагнуулч application” гэж нэрлээд байгаа зарим программуудыг ашигладаг гэнэ. Ийм тагнуулч программын тоонд “Google Maps”, “Facebook”, “Twitter”, “LinkedIn”, “Flickr” оржээ. Мөн олон нийтэд түгээмэл тархсан “Angry Birds” хэмээх тоглоом ч тухайн гар утас хэрэглэгчийн мэдээллийг тусгай албаныханд дамжуулах зорилгоор бүтээгдсэн хэмээн Сноудан мэдэгдлийнхээ төгсгөлд онцолжээ. “Angry Birds” тоглоомыг бүтээсэн “Rovio” компанийн төлөөлөгч Саара Бергстрём дээрхи мэдээллийг үгүйсгэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ