Скарлет Йоханссон хариу мэдэгдэл хийлээ

img

Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Скарлет Йоханссон Израилийн сөрөг хүчний нэгэн байгууллагын сурталчилгаанд тоглосныхоо төлөө олон нийт болон фенүүдээ хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр нам гүм байдлаа эвдэж хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хариу мэдэгдэл хийсэн байна.

1

Олон нийтийн зүгээс түүнийг Ойрхи-Дорнодын асуудалд хутгалдаж, улс төрийн нам эвслийн талд орж ажиллалаа хэмээн буруутгасан юм. Тэгвэл “Хаффингтон Пост” сониноор дамжуулан хийсэн мэдэгдэлд “СодаСтрийм Интернэшнл Лимитед компанитай байгуулсан хамтын ажиллагаа нь улс төр, нийгмийн асуудалтай ямар ч хамаагүй” гэж 29 настай Скарлет Йоханссон мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ