Оны онцлох бүсгүйгээр Эва Лонгорияг сонгожээ
“Maxim” сэтгүүлээс 2014 оны онцлох сайхан бүсгүйгээр жүжигчин Эва Лонгорияг нэрлэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Онцлох бүсгүйгээр нэрлэгдсэн 38 настай жүжигчин сэтгүүлийн энэ сарын дугаарын тэргүүн нүүрэнд зургаа авахуулж, ярилцлага өгсөн байна. Эва бол “Maxim Hot” буюу дур булаам 100 бүсгүйн жагсаалтад хоёр жил дараалан орсон цорын ганц эмэгтэй юм. Тэд олон зүйл дээр хамтран ажиллаж байсан учраас энэ оны онцлох бүсгүйгээр түүнийг нэрлэсэн бололтой.
1
Эва Лонгория саяхан шинэ найз залуутай болсон нь бизнесмэн Хосе Антонио Бастон хэмээн латин америк гаралтай залуу ажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ