Өмнөд Солонгост шувуу худалдахыг хориглов
Өмнөд Солонгост шувууны ханиадны дэгдэлт их байгаа учраас тэжээмэл шувуу худалдахыг түр хугацаанд хориглосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Шувууны ханиадны вирусын халдвар их тархсан учраас ийм арга хэмжээ авахад хүрсэн хэмээн эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн яамнаас мэдээлснээр Кёнсан-Намдо мужид анх вирусын халдвар илэрчээ. Өнгөрсөн оны сүүлчээр Хятадаас 1000 гаруй тэжээмэл шувуу экспортоор оруулж ирсэн нь “H5N8” халдвар гарахад хүрсэн гэв. Түүнээс гадна Мирян хотын тахианы нэгэн фермийн 200 гаруй тахиа үхсэн тохиолдол бүртгэгджээ. Лабораторийн судалгаагаар шувууд “H5N8” вирусын халдвар авсан нь илэрч 50 гаруй фермийн 10 мянган шувууг устгалд оруулж, ариутгажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ