Японы тамирчин Хомаре Сава магадлал өндөр байна
2011-12-06

FIFA-ийн нэр хүндтэй шагнал болох "Алтан бөмбөг" -т нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт гарчээ. Энэ шагналыг авах магадлал өндөр байгаа хүмүүсээр Аргентины хөл бөмбөгчин Лионель Месси, Португалийн хөл бөмбөгчин Криштиана Роналду, Испаний хөл бөмбөгчин Хави нар тодорчээ. Энэ жилийн “Алтан бөмбөг” шагналыг авах магадлалтай 23 хөл бөмбөгчний нэрсийг 12 сарын 1-нд FIFA-ийн хэвлэлийн төлөөлөгч зарлаж байсан боловч шагналыг хүртэх болзол хангасан тамирчны тоо ердөө 3 байгаа нь тодорхой болсон юм. 2011 оны шилдэг эмэгтэй хөл бөмбөгчин номинацид Бразилийн тамирчин Марта, Японы тамирчин Хомаре Сава шагналын эзэн болох магадлал өндөр байгаа аж. Түүнчлэн эмэгтэйчүүдээс Америкийн тамирчин Эбби Уомбах нар нэр дэвшсэн байна. 2012  оны нэгдүгээр сарын 9-нд Германы Цюрих хотод FIFA-ийн шагнал гардуулах ёслол болох юм.
Shuud.mn
Сонин хачин