Л.Цог ахмадуудтай золгоно
Өнөөдөр 12.00 цагаас Цагаатгалын комиссын дарга, УИХ-ын гишүүн Л.Цог улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Б.Нямдарь, Ш.Жамц хоёр буурайн гэрт очиж золгох юм байна.
бй
Дашрамд дуулгахад, хэлмэгдлийн хар сүүдэр нөмөрсөн 1939 оноос хойш өнөөг хүртэл нийт 31 мянга 931 хүн хилс хэргээс цагаатгагдсан байна. Харин хэлмэгдсэн иргэд, тэдний төрөл төрөгсдөд 68.5 сая төгрөгийн, улмаар сүүлийн 15 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсан 17554 иргэнд 16,3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон аж.
бй
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ