Филип Сеймур Хоффман таалал төгслөө

img

Холливуудын алдарт жүжигчин, Оскарын шагналт Филип Сеймур Хоффман өчигдөр 46 насандаа таалал төгссөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхны мэдэгдэж буйгаар “Хоффман Нью Йорк хотод байрлах гэртээ тайвшруулах үйлчилгээтэй эмийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь дийлэлгүй амьсгал хураасан” гэв. Түүнийг амьсгал хураасныг дуулсан Холливуудын уран бүтээлчид, Хоффманы гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Жүжигчин Жем Керри “Twitter” хуудаснаа “Хоффманыг бурхан аваад явчихлаа. Дахиад л та хэрэгтэй хүнийг дэндүү эрт аваад явчихлаа шүү дээ” хэмээн жиргэжээ.

Хоффман 1990 оноос эхлэн кино урлагт хүчин зүтгэж, “Boogie Nights”, “Big Lebowski” “Master”, “A Late Quartet”, “Хүйтэн уул”, “Биелэгдэшгүй даалгавар” зэрэг уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн билээ. Тэрээр хамгийн сүүлд “Hunger Games” кинонд дүрээ мөнхөлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jjjjjjjjjjj:
hollywoodiin odod dandaa taivshruulah em hetruulj uheh yum zugeer l har tamhi hetruulsen ged uneniig ni bichij boldoggui yumuu
2014-02-05
б.дэлгэрцэцэгт:
зуурдаар нас баржээ гэх ёстой, нас залуу, хэргэм зэрэггүй хүнийг таалал төгсчээ гэж хэлдэггүй шиг билээ.
2014-02-04
elena:
i love his role as a truman capote!
2014-02-04