ХААБ 8.2 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

img

Хөдөө аж ахуйн бирж/ХААБ/ энэ оны эхний сард 11 өдрийн арилжаа хийж, арилжааны үнийн дүн нь 8.2 тэрбум төгрөг давжээ. Тодруулбал, 650 кг ямааны ноолуур, 123 тонн тэмээний ноос, 275 тонн ямааны завод ноос, 7566 тонн тосны ургамал арилжсан байна. ХААБ-ийн арилжааны жигнэсэн дундаж үнэ нэгдүгээр сард өөрчлөлтгүй байжээ. Харин ноолуурын хэмжээ жигнэснээр нэг богц ямааны бараан болон цайвар завод ноос 600-720 мянган төгрөгийн ханштай байсан бол цэвэр жингээр тооцсон ханш нь 160-177 мянган төгрөг байсан талаар Хөдөө аж ахуйн биржээс мэдээлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн сард тус бирж дээр 6 төрлийн тэмээний ноос арилжсанаас доод ханш нь чанараасаа шалтгаалж 45 мянган төгрөг, дээд ханш нь 55 мянган төгрөг байсан аж. Харин тосны ургамлын нэг богцын жигнэсэн дундаж ханш нэгдүгээр сард өөрчлөлтгүй буюу 750-850 төгрөгийн ханштай байжээ.

Харин 12 дугаар сард ХААБ-ээр ямааны самнасан ноолуур анх удаа арилжсан байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ