Ерөнхийлөгчөө эсэргүүцжээ
Москва хотноо Ерөнхийлөгч Путиныг эсэргүүцсэн хэдэн мянган иргэн жагсаал зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жагсагчид 2012 оны тавдугаар сард өрнөсөн ардчилагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр баривчлагдсан 20 хүнийг суллахыг шаарджээ. Болотная талбайд болсон мөргөлдөөний үеэр 28 хүнийг баривчилсаны наймыг нь өршөөлийн хуульд хамруулж, өнгөрсөн сард сулласан билээ. Тэдний зарим нь 10-22 жил хорих ялаар шийтгүүлсэн байна. Путин гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа эрх баригчдын эсрэг тэмцэх, олон нийтийн байгууллагуудыг хязгаарлах зорилготой шинэ хууль баталсан юм.
Жагсагчид “Путин баатруудад эрх чөлөө олгох хэрэгтэй” гэсэн уриа лоозонг барьцгаажээ. Зарим жагсагч Украины төрийн далбааг өргөж, хөрш орондоо үүссэн мөргөлдөөнийг өдөөн хатгахгүй байхыг сануулжээ. Тэднийг суллахгүй бол “Сочи”-гийн өвлийн олимпийн үеэр эмх замбараагүй байдал үүсгэхээ мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ