Хэлмэгдсэн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх модон морин жилийн цагаан сарыг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн төлөөлөл болох зарим ахмадуудтай өнөөдөр золгож хүндэтгэл үзүүллээ. Тэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж явсан 94 настай Ж.Нямдарь, хэлмэгдэгчийн хүүхэд Л.Ишжамц нарын гэрт нь тус тус зочлон очиж, сар шинийн мэнд мэдэлцэж, гарын бэлэг гардуулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ