Тэтгэвэр, тэтгэмж 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн үү?
Шинэчлэлийн Засгийн газар Цагаан сарын өмнө ахмадуудынхаа тэтгэврийг ажилласан жилээ нөхөн тооцуулсан болон бусад нөхцөлийг харгалзан 15-30 хувь нэмэгдүүлсэн. Энэ сарын тэтгэвэр, тэтгэмжээ авсан зарим иргэдийн ярьж байгаагаар нэгдүгээр сарын нэмэгдэл гэж 27 мянган төгрөг оржээ. Өөрөөр хэлбэл 180 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байсан иргэдийн 207 мянган төгрөг болсон аж. Тэтгэврийн ахмадууд хийгээд тэтгэмж авагчдын мөнгө 27 мянган төгрөгөөр тэнцвэржүүлсэн нэмсэн байгаад иргэд гайхаж, банкны теллерүүдээс лавласан байна. Ямартай ч энэ удаад нэгдүгээр сарын нэмэгдэл хэмээн 27 мянган төгрөг тэнцвэржүүлэн олгох үүрэг авснаа банкныхан дуулгажээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ