Сонгуулийн дүнг зарлахаас татгалзав

img

Тайланд улсад өчигдөр болж өндөрлөсөн дахин сонгуулийн урдчилсан дүнг эрх баригчид зарлахаас татгалзсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Сонгуулийн дүнг энэ сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд танилцуулахыг хатуу хориглосон гэв. Тэр хүртэл эрх баригчид үлдсэн газруудад нэмэлт санал хураалт явуулах юм. Сонгуулийн үеэр өмнөд бүс нутагт жагсагчид санал хураалтын байрыг бүслэн авч, саад болсны улмаас санал хураалтыг хойшлуулсан байна.

Энэ удаагийн сонгуулиар эрх баригч намынхан ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах магадлалтай тул сөрөг хүчний удирдагчид сонгуулийн санал хураалтад саад хийнэ гэдгээ мэдэгдсэн. Сөрөг хүчний мэдэгдэж буйгаар “Эрх баригчид тосгоны оршин суугчдын дэмжлэг авснаар 100 хувь сонгогдох магадлалтай” гэжээ. Дахин сонгуулийг эрх баригчид 2013 оны арваннэгдүгээр сараас хойш үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг цуцлахын тулд зарласан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
чихэр аваад өглөө гээд байхад чихэр иднэ гээд уйлаад байдаг хүүхэд шиг байх юм. ганцхан зам нь бөгсөн дээр нь алгадаад байран дээр нь тавих шүү дээ.
2014-02-03