Замын цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ
Сар шинийн баярын өдрүүдээр нийслэлийн Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт хоёр ээлжээр уртасгасан цагаар үүрэг гүйцэтгэж, ялангуяа гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч ажилласан байна. Хөдөлгөөний ачаалал ихсэх үед урсгал сөрж явах зөрчил их гардаг учраас замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ээс Баянхошууны Хөтлийн зам, нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн тал, Дарь-Эхийн уулзвар зэрэг хэдэн хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаарлах хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэрсэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын замыг шороогоор дүүргэж тэгшилжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ